1. Ажлын зорилго
1. Ubuntu-гийн сервер 12.04 хувилбарыг оюутан бүр өөрийн РС-д суулгах
2. Сүлжээний тохиргоог хийх
3. Telnet болон GCC- ийн пакежуудыг суулгах болон тохиргоог хийх
4. График горимд оруулах
5. GCC С-ийн компайлор ашиглан бодлого бодох
2. Лабораторын ажлын даалгавар
1. Сүлжээг динамикаар тохируулах
Дараах файл руу орж DHCP серверээр тохиргоог хийнэ гэж зааж өгнө.
vi /etc/network/interfaces
auto eth0
iface eth0 inet dhcp
vi едиторыг ашиглах: i è insert at cursor in file (Edit file contents)
Terminate session: Use command line: ":wq" (Save (write) changes and quit)
2. Сүлжээг статикаар тохируулах /№ 221 Лабын РС-нүүд динамикаар IP хаягаа авах учир доорх тохиргоог хийх хэрэггүй/
Дараах файл руу орж статикаар тохиргоог хийнэ.
vi /etc/network/interfaces
# The primary network interface
auto eth0
iface eth0 inet static
address 10.2.220.254
netmask 255.255.255.0
gateway 10.0.0.1
dns-nameservers 10.0.0.2
Тохируулга хийсний дараа сүлжээг дахин эхлүүлнэ.
Network restart: /etc/init.d/networking restart
3. Telnet суулгах
apt-get install telnetd
/etc/init.d/inetd restart
4. Ubuntu сервер дээр GCC (c/c++) С компайлар суулгах
build-essential пакежийг суулгаснаар gcc compiler хамт сууна. Дараах дарааллын дагуу суулгана. Монголоос update хийгдэхгүй байх тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд update хийх вэбийг өөрчлөх хэрэгтэй.
vi /etc/apt/sources.list - рүү орно
http://mn.archive.ubuntu.com /Монголд байгаа серверүүд ажиллахгүй, хаяг нь өөрчлөгдсөн байдаг/
http://cn.archive.ubuntu.com - гэж өөрчлөн Хятадын сервер рүү хандаж update болон upgrade хийнэ.
$ sudo apt-get update
$ sudo apt-get upgrade
$ sudo apt-get install build-essential
$ gcc -v
$ make –v
5. Ubuntu-гийн график интерфэйсийг суулгах
Дараах дарааллаар график интерфэйсийг (GNOME Desktop) суулгана.
sudo apt-get update
sudo apt-get install ubuntu-desktop
6. C болон С++ хэл програм бичиж компайл хийж үзэх
gedit програм ашиглан first.c “С”-ийн файл үүсгэн дараах кодыг бичиж хадгалах.
a) GCC ашиглан жишээ код компайл хийх
#include <stdio.h>
int main()
{
printf("EE332, Embedded Programming! \n");
return 0;
}
Дараах командаар кодод алдаа байгаа эсэхийг шалгаж обжект (odject) файл үүсгэнэ.
gcc -c first.c
Дараах командаар exe файл үүсгэнэ.
gcc -o first first.c
Үүсгэсэн exe файлыг дараах бичлэгээр ажиллуулна.
./first
Програмын үр дүн : EE332, Embedded Programming!
Мөн gcc first.c шууд компайл хийх үед а.out гэсэн ехе файл үүснэ.
./а.out гэж ажиллуулна
Текст горимд nano едитор ашиглан дараах бодлогуудыг GCC компайлор ашиглан бодоорой.
Жишээ нь: nano lab2.c гэж орно. С дээр програмаа бичсэний дараа ctrl+o ==> Enter ==> ctrl+x гэж хадгалж гараад дээр үзүүлсэн шиг компайл хийнэ.
7. GCC ашиглан дараах бодлогуудыг бодно уу.
1. Х-д 85, Ү-д 14-ийн утгыг гараас оруулж Х-ийг Ү-д хувааж бүхэл хэсэг болон үлдэгдэлийг олох програм бич. Мөн бутархай хариуг хэвлэ.
2. Гараас 100-ын дотор 3 хичээлийнхээ дүн оруулж дундаж утгыг нь олж, үсгэн дүнгээр илэрхийлэх (A, A-, B, B+ ...) програм бич.
3.Тэгш өнцөгтийн периметер нь 12 см, өргөн нь уртаасаа 3 дахин бага бол талууд болон талбайг олох програм бич.
4. Гараас оруулсан тойргын радиусаар талбай болон уртыг олдог програм бич.
5. Адил талт гурвалжингийн тал А=2см бол талбай болон өндрийг олох програм бич.
6. Тэгш өнцөгт гурвалжингийн катетууд нь тус бүр N=3см, M=4см бол гипотнуз, талбай, периметрийг олох програм бич.
7. X^2 – 2*X-8=0 тэгшитгэлийн бодох програм бич.
8. A*C / (A-B) илэрхийллийг бодох програм бич. А, В, С-г гараас оруул.
9. Гараас дурын 5 бүхэл тоо оруул:
1) Оруулсан тоонуудын хамгийн их утга
2) Хамгийн бага утга
3) Оруулсан тоонуудын нийлбэрийг тус тус ол.
4) Оруулсан тоонуудыг ихээс нь бага руу, багаас нь их рүү эрэмбэлж үзүүл.
8. Лабораторийн тайлан
1. Ubuntu server болон десктоп хувилбаруудын ялгаа
2. GCC гэж юу болох, хэрхэн компайл хийх
3. Бодлогын үр дүн, кодоо оруулж тайлбарлах
4. Лабораторын ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич.
9. Лабораторийн тайлан өгөх, хамгаалах
1. Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн үгээр илэрхийлсэн байна.
10. Reference
math.h толгой файлын функцуудыг ашиглах бол дараах байдлаар компайл хийнэ.
gcc -o lab1 lab1.c -lm

No comments:
Post a Comment