Tuesday, September 26, 2017

Лабораторын ажлын даалгавар №9 (2018 он, Намар)

Лаб №9 Sin210 (ARM Cortex A8 Сургалтын кит) хавтан дээрх ADC-ийг ажиллуулах
1. Ажлын зорилго
1. ARM Cortex A8 Сургалтын кит дээрх ADC-г ажиллуулах

2. Лабораторид хэрэглэгдэх төхөөрөмж / бэлтгэл ажил
1. Windows үйлдлийн бүхий РС, виртуал машин дээр график горимоор суусан Ubuntu
2. adc-test application file
3. Linux орчны командуудыг мэдэх

3. Лабораторын ажлын даалгавар
1. ARM Cortex A8 сургалтын китийг Hyper Terminal ашиглан сериалаар холбох
Hyper Terminal суулгана. Порт: СОМ1, Baud Rate: 115200 гэж тохируулна.


2. Sin210 хавтан дээрх потенциаметер ашигласан ADC-ийн утгыг харах
  • Бэлэн adc-test хавтасыг Ubuntu-ийн /home/ee332/app хавтас руу хуулна
  • adc-test хавтасанд байгаа adc-test.c файлыг gedit ашиглан нээн засаад make хийж компайл хийнэ
  • Hyper terminal-р sin210 китийг холбож үүссэн adc-test exe файлыг sin210 хавтан руу дамжуулна.
  • Hyper terminal-ын Transfer menu-руу орж send file-c дамжуулах файлаа сонгоно send хийнэ.
  • ехе файлыг /usr/sbin/ хавтас руу хуулан ажиллуулна.

3. Sin210 хавтан дээрх 4ш LED-г ашиглан дараах даалгаврыг гүйцэтгэх
  • 4ш LED-р буурах тоолуур хийх (0xFF ==> 0x00)
  • ADC-н утга 0 бол 4ш LED-үүдийг асаах
  • ADC-н утга 0-с их 1000-с бага бол 1,3-р LED асаах
  • ADC-н утга 1000-с их бол 2,4-р LED асаах
  • ADC-н утга 0 ~ 1800 хооронд өөрчлөгддөг гэж үзэн утгын 1000, 100-тын 2 оронг салган авч 2-тын тооллын системд 4 битээр 4ш LED дээр асааж үзүүлэх. Урд 2 орон 15-с их бол 1111 гэж үзэн бүх гэрлийг асаах. Жишээ: ADC-ийн утга 1478 байвал 14 ==> 1110 гэж LED-үүдийг асаах
4. Лабораторийн тайлан
1. ADC-ийн С дээр бичсэн кодоо бичиж тайлбарлах
2. Лабораторын ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич

5. Лабораторийн тайлан өгөх, хамгаалах
1. 1 баг 1 тайлан бичнэ.
2. Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн үгээр илэрхийлсэн байна.
3. Лаб-ын тайланг Лаб №2 дээр үүсгэсэн өөрийн вэб хуудсан дээр Homework_7 гэсэн нэрэн дээр холбоос /hyperlink/ үүсгэн word файл эсвэл html хэлбэрээр харуулна.

6. Ашиглах материал
ADC жишээ кодыг доорх холбоосоор татан аваарай.

https://sites.google.com/site/csmsce/adc-test.c?attredirects=0&d=1

No comments:

Post a Comment