Tuesday, September 26, 2017

Лабораторын ажлын даалгавар №12-13 (2018 он, Намар)

Лаб №12-13 Sin210 (ARM Cortex A8 Сургалтын кит) хавтан дээрх LED, ADC, товчлууруудыг хослуулан ашиглах
1. Ажлын зорилго
1. ARM Cortex A8 Сургалтын кит дээрх LED, ADC, товчлууруудыг хослуулан ашиглах

2. Лабораторид хэрэглэгдэх төхөөрөмж / бэлтгэл ажил
1. Windows үйлдлийн бүхий РС, виртуал машин дээр график горимоор суусан Ubuntu
2. Led,, key, ADC application file
3. Linux орчны командуудыг мэдэх

3. Лабораторын ажлын даалгавар
1. ARM Cortex A8 сургалтын китийг Hyper Terminal ашиглан сериалаар холбох
Hyper Terminal суулгана. Порт: СОМ1, Baud Rate: 115200 гэж тохируулна.


2. Sin210 хавтан дээрх потенциаметер ашигласан ADC, 4ш LED, 8ш товчлуурыг ашиглан дараах даалгаврыг гүйцэтгэх
  • t.code=231 ==> S1 товчлуурыг дарахад 1,3-р LED 1 Гц-ийн давтамжтай анивчиж ADC-ын утгыг уншина, t.code=158==>S3 товчлуурыг дарахад 2,4-р LED асаж /1,3-р LED унтарна/ ADC-г зогсоох код бич.
  • t.code=231 ==> S1 товчлуурыг дарахад ADC-ын утгыг уншиж эхлэх ба утга нь тэгш бол  0,2-р LED-ийг асаах, t.code=158==>S3 товчлуурыг дарахад LED-үүд болон ADC-г зогсоох код бич.
  • t.code=231 ==> S1 товчлуурыг дарахад 4ш LED 4 битээр өсгөж тоолох ба тоолуурын утга 7 /2-тоор 0111/ болох үед тоолуурыг зогсоож ADC-ын утгыг уншиж дэлгэцэнд үзүүлнэ, ADC-с 10ш утга уншсаны дараа тоолуур зогссон газраасаа дахин тоолж цикл хийдэг програм бич. t.code=158==>S3 товчлуурыг дарахад LED-үүд болон ADC-г зогсоодог байна.
  • ADC-с утга уншиж байхад S1 товчийг дарахад ADC зогсож 4ш LED 1Гц-ийн давтамжтай 8 удаа ON/OFF болсоны дараа LED-үүд OFF болж ADC дахин утгаа дэлгэцэнд хэвлэдэг байх програм бичээрэй.
4. Лабораторийн тайлан
1. Товчлуурын С дээр бичсэн кодыг бичиж тайлбарлах
2. Лабораторын ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич

5. Лабораторийн тайлан өгөх, хамгаалах
1. 1 баг 1 тайлан бичнэ.
2. Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн үгээр илэрхийлсэн байна.
3. Лаб-ын тайланг Лаб №2 дээр үүсгэсэн өөрийн вэб хуудсан дээр Homework_9 гэсэн нэрэн дээр холбоос /hyperlink/ үүсгэн word файл эсвэл html хэлбэрээр харуулна.

6. Ашиглах материал

No comments:

Post a Comment