Tuesday, September 26, 2017

Лабораторын ажлын даалгавар №10-11 (2018 он, Намар)

Лаб №10-11 Sin210 (ARM Cortex A8 Сургалтын кит) хавтан дээрх товчлуурыг ажиллуулах
1. Ажлын зорилго
1. ARM Cortex A8 Сургалтын кит дээрх товчлуурыг ажиллуулах

2. Лабораторид хэрэглэгдэх төхөөрөмж / бэлтгэл ажил
1. Windows үйлдлийн бүхий РС, виртуал машин дээр график горимоор суусан Ubuntu
2. key application file
3. Linux орчны командуудыг мэдэх

3. Лабораторын ажлын даалгавар
1. ARM Cortex A8 сургалтын китийг Hyper Terminal ашиглан сериалаар холбох
Hyper Terminal суулгана. Порт: СОМ1, Baud Rate: 115200 гэж тохируулна.


2. Sin210 хавтан дээрх 8 товчлуурыг ажиллуулах
  • Бэлэн adc-test хавтасыг Ubuntu-ийн /home/ee332/app хавтас руу хуулна
  • key хавтасанд байгаа key.c файлыг gedit ашиглан нээн засаад make хийж компайл хийнэ
  • Hyper terminal-р sin210 китийг холбож үүссэн button_test exe файлыг sin210 хавтан руу дамжуулна.
  • Hyper terminal-ын Transfer menu-руу орж send file-c дамжуулах файлаа сонгоно send хийнэ.
  • ехе файлыг /usr/sbin/ хавтас руу хуулан ажиллуулна.

3. Sin210 хавтан дээрх 8ш товчлуурыг ашиглан дараах даалгаврыг гүйцэтгэх
  • t.code=231 ==> S1 товчлуурыг дарахад 4ш LED асдаг, t.code=139==>S2 товчлуурыг дарахад 4ш LED унтардаг код бичих
  • t.code=158==>S3 товчлуурыг дарахад 1,3-р LED асаж, 2,4-р LED унтардаг, t.code=107==>S4 товчлуурыг дарахад 2,4-р LED асаж, 1,3-р LED унтардаг код бичих
  • 1-р товчлуур дарахад 1-р LED асах, 2-р товчлуур дарахад 2-р LED асах, 3-р товчлуур дарахад 3-р LED асах, 4-р товчлуур дарахад 4-р LED асдаг ба 5-р товчлуур дарахад дээрх бүх LED унтардаг код бич.
  • S1 товчлуурыг нэг дарахад эхний LED асаж бусад нь унтарсан 2 дахиа дарахад 2-р LED асаж бусад нь унтрах гэх мэтчилэн 4 удаа дарахад 4 дэхь асдаг код бичээрэй. S2 товчлуураар ресет хийж анхны төлөвтөө орох
  • t.code=102==>S5 товчлуурыг дарахад 4ш LED 4 битээр тоолдог, t.code=30==>S6 товчлуурыг дарахад тоолуур зогсдог код бичих
  • S1 товчлуурыг ашиглан 4ш LED-р 4 битийн өсөх тоолуур хийх (S1-г дарах бүрт тоолуур нэгээр нэмэгдэнэ) S2 товчлуураар ресет хийж анхны төлөвтөө орох
  • S3 товчлуурыг ашиглан 4ш LED-р 4 битийн буурах тоолуур хийх (S3-г дарах бүрт тоолуур нэгээр хорогдоно) S4 товчлуураар ресет хийж анхны төлөвтөө орох
4. Лабораторийн тайлан
1. Товчлуурын С дээр бичсэн кодыг бичиж тайлбарлах
2. Лабораторын ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич

5. Лабораторийн тайлан өгөх, хамгаалах
1. 1 баг 1 тайлан бичнэ.
2. Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн үгээр илэрхийлсэн байна.
3. Лаб-ын тайланг Лаб №2 дээр үүсгэсэн өөрийн вэб хуудсан дээр Homework_8 гэсэн нэрэн дээр холбоос /hyperlink/ үүсгэн word файл эсвэл html хэлбэрээр харуулна.

6. Ашиглах материал
Дараах жишээ кодыг ашиглаарай.

https://sites.google.com/site/csmsce/key.c?attredirects=0&d=1



No comments:

Post a Comment