Tuesday, November 28, 2017

Лабораторын ажлын даалгавар №15 (2018 он, Намар)

Лаб №15 Sin210 (ARM Cortex A8 Сургалтын кит) хавтан дээрх температурын мэдрүүрээс утга унших

1. Ажлын зорилго
1. ARM Cortex A8 Сургалтын кит дээрх температурын мэдрүүрээс (DS18B20) утга унших

2. Лабораторид хэрэглэгдэх төхөөрөмж / бэлтгэл ажил
1. Windows үйлдлийн бүхий РС, виртуал машин дээр график горимоор суусан Ubuntu
2. Температурын файл
3. Linux орчны командуудыг мэдэх

3. Лабораторын ажлын даалгавар
1. ARM Cortex A8 сургалтын китийг Hyper Terminal ашиглан сериалаар холбох
Hyper Terminal суулгана. Порт: СОМ1, Baud Rate: 115200 гэж тохируулна.



2. Sin210 хавтан дээрх buzzer-г ашиглан дараах даалгаврыг гүйцэтгэх
Температурын мэдрүүрийн хавтан дээрх схемийг харуулав.

  • Температурын утгыг уншиж дэлгэцэнд гаргах код бич.
  • t.code=231 ==> S1 товчлуурыг дарахад температурын утгыг уншиж дэлгэцэнд гаргах t.code=158==>S3 товчлуурыг дарахад зогсдог код бич.
  • Температурын утгыг уншиж тэгш тоо бол баззер дуугардаг, сондгой тоо бол зогсдог код бич.
  • Температурын утгыг 4 битийн LED-р дүрслэн үзүүлэх код бич.
4. Лабораторийн тайлан
1. Товчлуурын С дээр бичсэн кодыг бичиж тайлбарлах
2. Лабораторын ажлаар олж авсан мэдлэгээ дүгнэж бич

5. Лабораторийн тайлан өгөх, хамгаалах
1. 1 баг 1 тайлан бичнэ.
2. Лаб-ын тайланг бусдаас хуулахгүй, өөрийн үгээр илэрхийлсэн байна.
3. Лаб-ын тайланг Лаб №2 дээр үүсгэсэн өөрийн вэб хуудсан дээр Homework_14 гэсэн нэрэн дээр холбоос /hyperlink/ үүсгэн word файл эсвэл html хэлбэрээр харуулна.

6. Ашиглах материал

No comments:

Post a Comment